Зорилтот бүлгийн 220 хүнийг нүдний эмчийн үзлэгт хамруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл\МОНЦАМЭ\ Хөвсгөл аймаг ОХУ, БНСУ, ХБНГУ зэрэг олон орнуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Пусан хотын нүдний эмч нар Хөвсгөл аймагт хүрэлцэн ирж зорилтот бүлгийн 220 иргэнийг үзлэгт хамруулах гэнэ. Үзлэгт орох иргэдийг сонгохдоо эрүүл мэндийн байгууллагын хяналтанд байдаг, өөрсдийн хөрөнгөөр эмчилгээ хийлгэх боломжгүй, эрүүл мэндийн үйлчилгээ нэн шаардлагатай байгаа зорилтот бүлгийн иргэдийг үнэ төлбөргүй үзлэгт хамруулах аж. Үзлэг ирэх амралтын өдрүүдэд Мөрөн сумын Нэгдсэн эмнэлэгт болно.
Б.Гантуяа