Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийн ажлын хэсэг хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий УИХ-ын дөрвөн ажлын хэсэг өнөөдөр хуралдана.
Тухайлбал, 10.00 цагт Төрийн оррдны “В” танхимд Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсэг хуралдана. Мөн цагт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсэг хуралдах юм.
Харин үдээс хойш буюу 14.00 цагт Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл, Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найуурлгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгүүд хуралдахаар товлосон байна.
Ч.Ариунболд