Иргэд цагдааг нааштай үнэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-22 16:00:46

“Шударга Монгол” ТББ-аас цагдаагийн алба хаагч, иргэний харилцаанд тулгуурласан судалгаа явуулсан байна. Энэ судлагаагаар иргэд цагдааг нааштай үнэлжээ.

Судлагаанд цагдаагийн 1300 гаруй алба хаагч, 700 гаруй иргэнийг хамруулсан байна. Энэ удаа өмнөх жилийнхээс цагдааг үнэлэх иргэдийн үнэлэмж дээшилжээ. Иргэд үүргээ гүйцэтгэж буй цагдаагийн алба хаагчдын хандлага, харилцаанд ерөнхийдөө “А” дүн өгсөн байна. Иргэд цагдаагийн алба хаагчдын дутагдлыг ч бас дурдсаны дотор мөрдөн байцаах ажиллагаа явуулахдаа олон дахин дуудаж ажил цалгардуулах, ажил алдуулах нь хүндрэл учруулдаг, зарим хэргийг  жижиг гээд ач холбогдол өгдөггүй зэргийг онцолсон байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ