Гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын стратегийн Азийн түншлэлийн хурал эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-04-05 10:37:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газартай хамтран 2017 оны 04 дүгээр сарын 5-7-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах “Гамшгийн эрсдлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хурал” өнөөдөр Туушин зочид буудалд эхэллээ.

Австрали, Бангладеш, Бутан, БНХАУ, БНАСАУ, БНЭУ, Индонез, Япон, Лаос, Малайз, Мальдив, Мьянмар, Пакистан, Филиппин, БНСУ, Шри-Ланка, Тайланд, Вьетнам улс болон олон улсын Засгийн газар хоорондын байгууллага, НҮБ болон Олон Улс, бүс нутгийн төрийн бус байгууллагууд, Азийн гамшгийн бэлэн байдлын төв, Азийн гамшгийн эрсдлийг бууруулах төв, НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газраас 70 гаруй төлөөлөгч оролцож байна.

 2018 онд “Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын хоёрдугаар бага хурал"-ыг Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газар хамтран зохион байгуулах бөгөөд энэхүү хурлын бэлтгэл ажлыг хангах хүрээнд “Гамшгийн эрсдлийг олон улсын стратегийн Азийн түншлэлийн хурал”-ыг ийнхүү зохион байгуулж байна.  Азийн түншлэлийн хурал  нь 2016 онд БНЭУ-ын Шинэ Дели хотноо болсон “Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын анхдугаар бага хурал”-аас хойш зохион байгуулж буй анхны бүс нутгийн хэмжээний хурал  болж байгаагаараа онцлог юм.

Азийн түншлэлийн хурлын зорилго нь Азийн бүс нутгийн төлөвлөгөө, оролцогч талуудын үүрэг амлалтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцох, Гамшгийн эрсдлийг бууруулах Дэлхийн платформын үеэр батлах улс орнуудын Засгийн газар, бусад оролцогч талуудын төлөвлөгөөг эцсийн байдлаар хүлээн авч хянах, Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын хоёрдугаар бага хурлыг 2018 онд Монгол Улсад зохион байгуулах бэлтгэл ажлын талаар санал солилцох, улс орнуудын гамшгийн эрсдлийн менежментийн үнэлгээний явцыг хянах, бүс нутаг дахь гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр гаргаж буй хүчин чармайлт, шинэчлэлт, туршлагын талаар мэдээлэл солилцоно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ