АТГ-ынхан Архангай, Баян-Өлгийд ажиллав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-22 15:08:53

АТГ-ынхан Архангай, Баян-Өлгий аймагт ажиллаад ирэв.

Авлигатай тэмцэх газарт иргэдээс ирүүлж буй албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан нийт өргөдөл, гомдлын 60-63 хувийг хөдөө, орон нутаг дахь байгууллага, албан тушаалтантай холбоотой асуудал эзэлдэг. Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар Архангай, Баян-Өлгий аймгийн иргэдээс гомдол, мэдээлэл түлхүү ирүүлсэн байх тул тус аймгийн ИТХ, Засаг дарга, түүний харъяа агентлаг, Засаг даргын Тамгын газрын хэмжээнд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийн байдлыг хянан шалгажээ. АТГ-ын ажилтнууд тйимээс Архангай, Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаад ирлээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ