Хятадад үйлдвэрийн агуулах дэлбэрч 5 хүн амь үрэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-04-03 17:34:04

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын зүүн нутагт орших Аньхуй мужийн "Wanhua" газрын тос олборлох компанийн агуулахад дэлбэрэлт болсны улмаас 5 хүн амиа алдаж, 3 хүн гэмтсэн байна.

Гэмтэл авсан гурван хүний хоёр нь эмнэлэгт хүргэгдэж харин нэг нь хөнгөн гэмтэл авчээ. Дэлбэрэлтийн улмаас агаарын бохирдол үүсээгүй бөгөөд харин ослын улмаас ус бохирдох эрсдэлээс сэргийлэн холбогдох арга хэмжээг авч байна.

Дэлбэрэлтийн шалтгааныг одоогоор тогтоогоогүй байна.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ