Христүүдийг хамгаалахыг Орост уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-10-22 12:35:51

МОСКВА. /Sputnik/. Христийн шашны үнэт зүйлс болон дэлхий даяарх христийн шашинтнуудыг хамгаалахад Оросын оролцоо, хүчин зүтгэл хэрэгтэйг лхагва гарагт Унгарын Гадаад хэргийн сайд Петр Сзижарто онцлов.

“Христийн соёл иргэншлийн төлөөлөл болсон бид христийн шашинтнуудыг хамгаалах учиртай”  хэмээн Москвад болсон Орос, Унгарын засгийн газрын комиссын уулзалтын үеэр хэлжээ. Мөн Европ, Дорнын бүсэд христийн шашинтнуудын үнэт зүйлийг хадгалж хамгаалах хэрэгтэй болсон бөгөөд Оросын гүйцэтгэх үүрэг онцгой чухлыг тэмдэглэв.

Ойрхи Дорнод, Хойд Африкийн бүс нутгийн мөргөлдөөнөөс мянга мянгаараа дүрвэгчээр Унгар дүүрээд буй юм. Европын Холбооны улсуудад тулгараад буй дүрвэгчдийн хямрал Будапештээс уг асуудалд анхаарал хандуулахад хүргэсэн байна.

Сирид дөрвөн жил гаруй үргэлжилж буй иргэний дайныг “Лалын улс”, “Нусра фронт” цэргийн бүлэглэлийн хэт давруу үзэлтнүүд 2014 онд улам гүнзгийрүүлсэн билээ. Лалын хэт давруу үзэлтнүүд нь христийн шашинтнууд, лалын суннитууд руу халдаж, амийг нь хороодгоороо зартай юм.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ