Д.Трамп кибер гэмт хэрэгтнүүдийн эсрэг хоригийг нэг жилээр сунгалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-03-30 09:41:36

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өмнөх төрийн тэргүүн Барак Обамагийн 2015 оны 4 дүгээр сард гарын үсэг зурсан кибер гэмт хэрэгтнүүдийн эсрэг хориг тавих тухай зарлигийн үйлчлэх хугацааг дахин нэг жилээр сунгасан байна. Энэ тухай пүрэв гарагт Цагаан ордны хэвлэлийн алба мэдээллээ.

Энэ зарлигийн дагуу Америкийн ашиг сонирхлын эсрэг чиглэгдсэн кибер халдлага, кибер тагналт хийсэн байж болзошгүй гадаадын иргэдийн эсрэг дангаараа хориг арга хэмжээ авах нэмэлт эрхийг АНУ-ын Сангийн яам, Хууль зүйн яам, Төрийн Департаментад олгожээ.

Эдгээр иргэдийн актив хөрөнгийг нь царцаах, АНУ-ын иргэдтэй хамтран бизнесийн үйл ажиллагаа явуулахыг хориглох зэрэг арга хэмжээг юуны түрүүнд авах боломжтой аж. Тухайн үед АНУ-ын Засгийн газар уг зарлигийг интернетийн эрх чөлөөг хязгаарлахад ашиглахгүй гэж мэдэгдэж байв. 

О.Барс

 

 

Холбоотой мэдээ