Эво Моралес: Мессигийн тоглох эрхийг хассан нь шударга бус явдал

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-03-29 11:42:10

БУЭНОС-АЙРЕС. /TASS/. Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес Аргентины хөлбөмбөгийн шигшээ багийн довтлогч Лионель Мессигийн тоглох эрхийг түр хугацаагаар хассантай санал нийлэхгүй байгаагаа илэрхийллээ.

Чилийн багтай тоглох үеэр шүүгчийг хэл амаар доромжилсных нь төлөө Л.Мессиг дөрвөн тоглолтонд оролцуулахгүй байхаар Олон улсын хөлбөмбөгийн холбоо /FIFA/ шийдвэрлэсэн юм.

“Аргентины эсрэг авсан хоригтой би санал нийлэхгүй байна. Би хөлбөмбөгийг бага сага мэднэ, гэхдээ Мессигийн эсрэг ч гэсэн зөрчил гаргаж байсан шүү дээ. Дэлхийн шилдэг хөлбөмбөгчинтэй эв санааны нэгдэлтэй байгаа шүү гэдгээ илэрхийлье” гэж Боливийн Ерөнхийлөгч тэрбээр 2018 оны ДАШТ-ий сонгон шалгаруулах шатны тэмцээний Боливи-Аргентины тоглолт эхлэхийн өмнө өөрийн “Twitter” хуудсандаа бичжээ.

Өмнө нь болсон Аргентин-Чилийн тоглолт Буэнос-Айрес хотод 3 дугаар сарын 23-нд болж, 1:0 харьцаагаар талбайн эздийн ялалтаар өндөрлөсөн юм. Тоглолтын цорын ганц гоолыг 16 дахь минутанд Месси торгуулийн цохилтоор оруулсан билээ.

О.Барс

 


 

Холбоотой мэдээ