“Я люблю русский язык” уралдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-03-28 19:46:28

Увс /МОНЦАМЭ/ ОХУ-ын Тува улсын Парламент ба Увс аймгийн ИТХ-ын хамтын ажиллагааны хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг орос хэлний “Я люблю русский язык” уралдаан энэ сарын 25-27-ны өдрүүдэд болж өнгөрлөө.

Тус уралдаанд аймгийн төвийн зургаан сургуулийн сурагчид оролцсөн бөгөөд нэгдүгээр байранд Цогцолбор 2-р сургууль, хоёрдугаар байранд Ахлах 4-р сургууль, гуравдугаар байранд Цогцолбор 1-р сургуулийн баг орсон байна.

Энэхүү уралдааныг ОХУ-ын Тува улсын Дээд Хурлын төлөөлөгчид Улаангом хотноо хүрэлцэн ирж зохион байгуулсан байна. Тухайлбал, ОХУ-ын Тува Улсын дээд хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны орлогч дарга У.Б.Монгуш, Тува улсын Боловсрол, ШУ-ны сайдын орлогч, орос хэлний улсын байцаагч Хардиков Елена Викторовна тэргүүтэй төлөөлөгчид Увс аймагт хүрэлцэн иржээ. Тэднийг аймгийн Засаг дарга Д.Батсайхан хүлээн авч уулзан, халуун дотно яриа өрнүүлсэн байна.

Энэхүү уралдаан 5 дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж байгаа юм.

Б.Батхүү
 

Холбоотой мэдээ