Гамшгаас хамгаалах албадын бэлэн байдлыг шалгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-03-23 19:48:16

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт өнөөдөр зарлан мэдээллийн дуут дохиогоор гамшгаас хамгаалах албадын бэлэн байдлыг шалгалаа.

Монгол улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж өнөөдөр өдрийн 16 цагт гамшгийн зарлан мэдээллийн дуут дохиогоор гамшгаас хамгаалах албад бэлэн байдалд жагсав. Энэхүү үйл ажиллагаанд Онцгой комисс, мэргэжлийн ангийн томилгоот 99-н аврагч, автомашин, хувцас, багаж хэрэгсэлтэйгээ бүрэн жагсаж оролцсон байна.

Орон даяар дамжуулсан уг дуут дохиогоор иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд Онцгой байдлын газар зөвлөмжийн дагуу ажилласан юм. Гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон үед ямарч хүн, хэний ч туслалцааг авч чадахгүй болох хүндрэл учирч болзошгүй учраас дээрх арга хэмжээнд иргэд идэвхтэй оролцлоо.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ