ААШ дөрвөн төрлийн тэмцээн нэгэн зэрэг болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-03-18 14:13:15

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн аварга шалгаруулах спортын олон төрөлт тэмцээнүүд эхэллээ. 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр дөрвөн төрлийн ААШ тэмцээн болж байна. Тус аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоогоод байсны улмаас он гарсаар ч нэг ч тэмцээн зохион байгуулагдаагүй байсан юм. 

Өсвөр үеийн ААШ ширээний теннис, зуун буудалт даам, самбо, жудо бөх гэсэн дөрвөн төрлийн тэмцээн нэгэн зэрэг болж байна. Ширээний тенничийн тэмцээнд найман байгууллагын 45 тамирчин, зуун даамны тэмцээнд арван байгууллагын 79 тамирчин, жудо,самбо бөхийн тэмцээнд 14 байгууллагын 208 хүүхэд гээд, нийт 10 гаруй байгууллагын 300 гаруй өсвөрийн тамирчид оролцож байна.

"Хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор тэмцээнүүд мааньтовлосон хугацаандаа явагдаж чадаагүй хэдий ч бид энэ долоо хоногоос эхлэн аймгийн БТСГ-ын календарьчилсан төлөвлөгөөний дагуу тэмцээн уралдаануудаа зохион байгуулах болно. Энэ удаад өөрсдийн нөөц бололцоо, мөн сургуулиудын спорт заалыг ашиглан дөрвөн хэсэг газар дөрвөн зэрэг тэмцээн зохион явуулж байна. Ер нь газрын зүгээс цаашид бүх спортыг тэгш хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллах болно. Манай аймгийн хувьд, хөгжил амжилт аль лаьнаар нь бусдаасаа орхигдрож байгаа спортын төрөл байвал түүнийг нь бид амжилттай сайн яваа спортын төрөлтэй эн тэнцүүлэхийг зорин ажиллах чиглэлтэй байгаа. Тиймээс сургууль, байгууллага хамт олон, тамирчид та бүхэн маань ч гэсэн дор бүрнээ хичээх хэрэгтэй. Та бүхэндээ амжилт хүсье" хэмээн аймгийн БТСГ-ын дарга Б. Өлзийтогтох хэллээ.

Тэмцээнүүдэд аймгийн  төвийн сургуулиуд хөдөө сумдаасаа муу, ямар ч зохион байгуулалтгүй, ач холбогдол өгч оролцохгүй байгааг зарим багш нар шүүмжилж байлаа.

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ