Өсвөрийн волейболчдын баруун бүсийн аваргуудыг шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-03-16 17:17:19

Увс /МОНЦАМЭ/ Өсвөр үеийн баруун бүсийн аварга шалгаруулах волейболын тэмцээн энэ жил Увс аймагт зохион байгуулагдах гэж байна.

Тэмцээн энэ сарын 17-19-ны өдрүүдэд Увс аймгийн Спортын ордонд явагдах бөгөөд аймгийн ЗДТГ, БТСГ, Волейболын холбоо хамтран зохион байгуулах аж. “Энэхүү тэмцээнд Увс аймгаас Волейболын холбооны тэргүүн Д.Эрдэнэбилэг багшийн удирдлага дор эрэгтэй, эмэгтэй 24 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцоно. Тэмцээний нээлт өнөөдөр 15 цагаас эхлэх ба амжилттай оролцсон  баруун таван аймгийн баг тамирчдаас улсын аваргад оролцох эрэгтэй, эмэгтэй шигшээ багийг бүрдүүлэх юм. Иймд энэхүү томоохон тэмцээнийг үзэж сонирхож өсвөрийн волейболчдоо дэмжихийг Увсчууддаа уриалъя” хэмээн аймгийн БТСГ-ын Ахлах мэргэжилтэн Х.Баяртуул хэллээ.

Б.Батхүү  

Холбоотой мэдээ