Алслагдсан гэр хорооллын үлдсэн хэсэг гэрэлтэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-21 11:57:28

Дархан-Уул аймгийн төв Дархан хотод өнгөрсөн онд аймаг, сумын “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгөөр гэр хорооллын багуудын гэрэлтүүлгийн ажил хийгдэж эхэлсэн. Дархан сумын 1 ,5, 6, 7 дугаар баг болон Малчин багийн “Хөтөл” хороололд одоо хүртэл үргэлжлэн хийгдэж байна.

Энэ удаа 2015 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тус сумын 15 дугаар багийн Мангиртын 1, 9 дүгээр хэсгийн гудамжны 46 гэрлийг ашиглалтад орууллаа. Мөн наймдугаар баг “Манхан толгой”-д 120 гаруй өрхийн 600 гаруй иргэн оршин суудаг. “Манай багийн оршин суугчдын гаргасан санал хүсэлтээр энэ онд хийгдсэн гэрэлтүүлгийн ажил өнөөдөр дуусч гүйцэтгэгч “Орхонтек” ХХК ажлаа хүлээлгэж өглөө. Айл өрхүүдийнхээ байршил нягтралыг харгалзаж нийт таван цэгт өндрийн гэрлийг байгуулсан. Арчлалт хамгаалалтад нь анхаарч ажиллана” гэж наймдугаар багийн Засаг дарга Д.Хүрэлчимэг ярилаа.

                   Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ