Хоршоо хамааралгүй болсноор ноосны урамшуулал авах иргэдийн тоо нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-03-09 15:11:06

Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн хэмжээнд 15 мянга гаруй малчин өрх байдаг бөгөөд энэ онд 9378 өрх 1 тэрбум 815 сая төгрөгийн ноосны урамшуулал авна.

Өнгөрсөн онд буюу 2015 онд 8841 малчин өрх 1 тэрбум 586 сая төгрөгийг ноосны урамшуулалд авсан бол энэ онд хоршооны гишүүн эсэх нь хамааралгүй болсноор урамшуулалд хамрагдах малчин өрхүүдийн тоо нэмэгдсэн байна. Гэхдээ ноосоо үндэсний үйлдвэрт тушаагаагүй иргэд урамшуулалд хамрагдах боломжгүй гэнэ. Тус аймгийн хэмжээнд Лидер кашимер, Эрдэнэт хивс гэсэн албан ёсны 2 төв иргэдийн ноос ноолуурын худалдан авдаг ажээ. Малчид урамшууллын мөнгөө битүүнээс эхлэн авч эхэлсэн бөгөөд 1041 өрхийн данс болон регистрийн дугаар зөрсөн учраас бүртгэлийг дахин хийж алдааг залруулсан байна.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ