ExxonMobil олборлолтоо нэмэгдүүлэхэд 20 тэрбумыг зарцуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-03-07 11:06:36

МОСКВА./TASS/. ExxonMobil компани АНУ-ын нутгийн зүүн өмнөд хэсэг дэх Мексикийн булангийн районд газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэх зорилгоор 20 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөж байна. Энэ тухай тус компанийн захирал Даррен Вудс Хьюстон хотод болсон CERAWeek-ийн чуулга уулзалт дээр мэдээлжээ.

“АНУ газрын тос, байгалийн хийн олборлолтоор тэргүүлэгч орон бөгөөд энэ нь хөрөнгө оруулалтыг татах, АНУ-д үйлдвэрлэлийг өсгөн нэмэгдүүлэхэд тус дөхөм болдог. Дэлхийн зах зээлийг хангахын тулд бид бага зардал, баялаг түүхий эдийн тусламжтайгаар бий болгосон өрсөлдөөний давуу талуудад тулгуурлан дотоодын эрчим хүчний шинэ нөөцийг ашиглаж байна” гэж тэрбээр онцлон дурдлаа.

ExxonMobil-ийн төслүүд нь урт удаан хугацаанд эдийн засгийн өгөөж авчрах бөгөөд 45 мянга орчим ажлын байр шинээр бий болгоход тус дөхөм болно гэдгийг Вудс тэмдэглэн хэлжээ.

О.Барс

 

 

 

Холбоотой мэдээ