Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга Хэнтий аймагт ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-03-06 19:56:23

Хэнтий /МОНЦАМЭ/. Өнөөдөр Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга, Монгол Улсын Шинжлэх Ухааны гавъяат зүтгэлтэн, философийн ухааны доктор (Phd), Хууль зүйн шинжлэх ухааны доктор (ScD), профессор Н.Лүндэндорж Хэнтий аймгийн иргэд хөдөлмөрчид, хуулийн байгууллагууд, төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгууллаа.

Энэ үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүхийн шинэтгэлийг хийх болсон шалтгаан, ач холбогдол, үр дүнгийн талаар мэдээлэл өгч, хүмүүсийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Тус уулзалтад Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Хэнтий аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга, ИТХ-ын дарга Л.Батсайхан, Хэнтий аймаг дахь Шүүхийн тамгын газрын дарга Б.Баярсайхан, Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцлоо.

Д.Одонтунгалаг

 

Холбоотой мэдээ