Монголын иргэн Лайпциг хотод хоёр эмэгтэйг хөнөөсөн хэрэг гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
sarnai@montsame.mn
2017-03-06 16:53:10

ЛАЙПЦИГ./Bild.de/. Д гэдэг монгол залуу Mариа.Д, Аня.Б гэдэг хоёр эмэгтэйн амийг хөнөөсөн  хэрэг Германы Лайпциг хотод гарчээ.

Иргэн Д нь өөр нэгэн монгол залуугийн хамт хэргийг үйлдсэн магадгүй хэмээн сэжиглэж  байгаа аж. Тэд хоёр эмэгтэйтэй бааранд танилцсан бөгөөд Монголын иргэн Д эхнэр хүүхэдтэй нэгэн байжээ.

38 настай тэрбээр Монголын нийслэл Улаанбаатар хотод төрсөн бөгөөд 13 жилийн өмнөөс ХБНГУ-д амьдарч байгаа аж.

Тэрбээр 2013 онд Лайпциг хотод мужааны чиглэлээр суралцаж төгсөөд Германы Саксон мужийн нэгэн жижиг хотод эхнэр хүүхдийн хамт суурьшин амьдрах болжээ.

Лайпциг хотод тэрбээр гар урлалын цагийн ажил хийдэг, тун завгүй нэгэн байжээ.

“55” баарны эзэн Али Мансури ярихдаа “Тэрбээр өдөр бүр ажлын саарал хувцас өмсч явдаг. Өдөрт 5-6 аяга шар айраг уугаад төлбөрөө тэр даруйд нь хийгээд явдаг байсан” гэж ярьжээ.

Хэрэг гарсан орон сууцны байшинд мөрдөн шинжээчид ажиллаж байна.

Х.Сарнай

Холбоотой мэдээ