Гадаргын усны чанар хэвийн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-10-20 15:56:41

Баянхонгор аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албанаас Баянхонгор аймгийн гадаргын усанд шинжилгээ хийжээ.

Шинжилгээгээр тус аймгийн томоохон гол Түйн, Шаргалжуут, Заг, Байдраг голын хяналт шинжилгээний цэгээс усны дээж авч, усан дахь бохирдуулах бодисын агууламжийг тодорхойлсон байна.

Түйн Түйн голын усны чанарыг тодорхойлоход эрдэсжилт 135-145 мг/л, хүчилтөрөгчийн горим болон бусад ус бохирдуулах бодисын агууламж хэвийн байсан бол Шаргалжуут голын усны эрдэсжилт 160-167 мг/л, аммонийн агууламж 2.8 дахин, фосфорын агууламж 2.8 дахин их, фосфорын агууламж 2 дахин их, бусад ус бохирдуулах бодисын агууламж хэвийн гэсэн дүн гарчээ. Мөн Заг, Байдраг голын усны чанарыг тодорхойлоход ус бохирдуулах бодисын агууламж хэвийн байсан байна.

Баянхонгор сумын “Чандмань-Баянхонгор” ХХК-нийн Цэвэрлэх байгууламжийн хаягдал уснаас дээж авч шинжилгээ хийж үзэхэд цэвэршилт 60 хувьтай байжээ.

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ