Төрийн золголт шинийн нэгний өглөөний 8 цагт эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2017-02-24 15:06:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол түмний уламжлалт цагаан сарын шинийн нэгэн энэ сарын 27-нд тохиож буй.

Жил бүрийн шинийн нэгэнд төрийн өндөрлөгүүд золголт хийдэг уламжлалтай.

Энэ жилийн Төрийн золголт даваа гарагийн өглөөний 08.00 цагт эхлэх юм. Төрийн золголтод Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар байлцана.

Энэ үеэр Төрийн туганд хүндэтгэл илэрхийлэх ба дараа нь 08.30-09.30 цагийн хооронд ахмадуудтай золгох юм.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ