Зудтай байгаа сумдад 1200 гаруй хүүхэд дотуур байранд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-02-24 13:36:21

Завхан /МОНЦАМЭ/ Завханы зудархаг байгаа 11 сумын сургуульд 5850 хүүхэд суралцаж, дотуур байранд малчдын 1239 хүүхэд амьдарч байна.

Малчдын хүүхдүүд цагаан сараар гэртээ шинэлэхээр амралта таарч байгаа юм. Тодруулбал энэ жилийн III улирлын амралт  бага, дунд ангийн хүүхдүүд  2017 оны 02  дугаар сарын 25-аас цагаан сартай холбоотой 3-р сарын 13 хүртэл амарна. Харин гуравдугаар улирлын ээлжит сурагчдын амралт гуравдугаар сарын 25-аас 14 хоног амрах юм байна.

Цагаан сарын үеэр мөн мал төллөх ид ачааллын үеэр сурагчдын амралтыг тааруулсан нь жинхэнэ туслах хүч болдог хүүхдүүдийнхээ тусыг авч баярын үеэр ч халуун бүлээрээ байх нь хэмээн малчид ам сайтай байна.

Зудтай байгаа найман суманд нийт 9 цэцэрлэгт 1108 хүүхэд хүмүүжиж, 0-16 насны 9948 хүүхэд байна.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ