Өмнөд Солонгосын прокурорууд Японы сурвалжлагчийг 18 сар хорихыг хүсэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-10-20 14:53:58

СӨҮЛ. /Kyodo/. Наймдугаар сард бичсэн нийтлэлдээ Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэг  гүтгэсэн хэмээн тус улсын прокурорууд Японы сурвалжлагчид 18 сар хорьж шийтгэх саналтай байна.

Сөүлийн Төв дүүргийн шүүхэд "Санкэй шимбун" сонины Сөүл дэх салбарын эрхлэгч байсан 49 настай Тацуяа Катод оноох шийтгэлийн төлөвлөгөөг прокурорууд гаргасан байна.

Пакийг эр хүнтэй холбогдсон тухай Өмнөд Солонгосын хэвлэлүүдээс иш татсан нийтлэл бичсэн хэмээн өнгөрсөн оны 10 сард Катог шүүхэд дуудаж, арваннэгдүгээр сард шүүх хурал нь эхэлсэн юм.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ