Түдэвтэйхэн сумаараа гороо хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-02-20 16:47:38

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Түдэвтэй сумын иргэд шинийн найманд Өвгөн овоонд сүслэн мөргөж, судар номоо гороолох гэнэ.

Тус сумынхан болон хөрш зэргэлдээ сумдын иргэд эртнээс Баруун Аргалантын хүрээ, Өвгөн овоог тахин шүтэж сүслэн мөргөж судар номоо өргөн айл хотлоороо гороолдог түүхтэй.  Энэ уламжлалын дагуу айл хотлоороо сумын төвөө явганаар бүтэн тойрч гурван үндсээр гороо сэргээдэг.

Энэхүү арга хэмжээг эрүүл бие саруул ухааныг бэхжүүүлэхээр ард иргэдийг идэвхитэй хөдөлгөөнд уриалж Сум дундын эмнэлэг Лэвчий жигдлэн хийдтэй хамтран зохион байгуулж буй юм. Энэ үйл ажиллагаа нь иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд уриалахаас гадна шашны зан үйлийг сэргээх,  судар номоо тоослох, хийморь лундаагаа сэргээх, баянхангай, төрсөн нутаг, уул ус, овоо, шүтээнээ дээдлэх зэрэг ач холбогдолтой юм. 

Мөн гороо эргэх гэдэг нь эртнээс гэрийн эзэн бүрий тасрах үеэр судар номоо барин гэрээ нар зөв гурвантаа  тойрч  гэр бүл, ажил үйлээ даатган залбирдаг үйлийг хэлдэг.  Өөрөөр хэлбэл гэр орон, гэр бүлийн гишүүдийг гай зовлонгоос хамгаалсан ариусгалын зан үйл юм. Мөн гороо эргэх нь нутаг нугаасаа хол явах үед замын, хийморийн сан тавиулсантай тэнцдэг хэмээн зохион байгуулагчид мэдээллээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ