Эрх бүхий албан тушаалтнууд байгаль хамгаалагчтай хамтран баавгай агнажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2015-10-20 10:09:16

Баян-Өлгий аймгийн Алтай сумын нутагт орших тусгай хамгаалалттай Ёлт гэх газраас хүрэн баавгай агнасан хэрэг энэ сарын 12-нд гарсан байна.

Тус хэргийг Алтай сумын байгаль хамгаалагч Б, “Ёлтын тусгай хамгаалалттай газрын улсын байцаагч С, Алтай сумын 3 дугаар багийн засаг дарга Ш нар тус сумын иргэд болох М, С, Д нарын хамт бүлэглэн нэн ховор амьтан болох хүрэн баавгай агнасан байна. Тэднийг ХХЕГ-ын хилийн 0165 дугаар ангийн дугаар заставын эрэл хайгуулын бүлэг илрүүлсэн байна. Тэднийг саатуулах үед ангийн зориулалт бүхий “Сайга”, “Карбин”, “СКС” зэрэг буу, баавгайн арьс, мах зэргийг хурааж авсан аж. Уг хэргийг тус аймгийн Цагдаагийн газар шалгаж эхлээд байна.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ