Төгсөх ангийнхан мэргэжлийн хичээлийг сонирхон судлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-02-15 14:40:38

Завханы Улиастай сумын ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд Политехникийн коллежийн сургалттай танилцаж оюутнуудтай хамтран үзэсгэлэн гаргалаа.

Нэг өдрийн сургууль хоорондын танилцах туршлага судлах өдөрт Улиастай сумын таван сургуулийн 106 сурагч багш нийгмийн ажилтнууд оролцов. Энэ үеэр  ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн хүүхдүүд Политехникийн коллежтэй танилцаж сурагчид өөрсдийн сонирхсон мэргэжлийн ангид дөрвөн цагийн хичээлд сууж өөрсдийн гараар бүтээл урлажээ. Сурагчдын сонирхсон мэргэжлийн чиглэлд үсчин, гоо сайхан, тогооч, нарийн боов, оёдлын мужаан, гагнуурын ангиуд байв. Мэргэжил бүхэн сайхан нэртэй бүтээлийн үзэсгэлэнд хүүхдүүд оюутнуудтай хамтран нарийн боов, хоолны чиглэлээр 64 төрлийн бүтээгдэхүүн гаргасан бол үсчин гоо сайхны мэргэжлээр 21 хүүхэд газар дээр нь сурсан мэдсэнээ үзүүлжээ. Харин оёдол, гагнуур, мужааны чиглэлээр хүүхдүүд хамтран гарын доорхи материал ашиглан 17 төрлийн бүтээлийг урлажээ.

Хүүхдүүд танилцах хичээлд дөрвөн цаг суусан гэхэд мэргэжлийн амтыг сайн мэдэрч сурах чадвар ч бусдаас илүү байна. Заавал их дээд боловсрол эзэмшихээс илүүтэй амьдралд хэрэгтэй мэргэжил эзэмших нь чухал юм гэдгийг төгсөх ангийн хүүхдүүд маш сайн ойлгож сонирхож байгаа нь сайшаалтай юм хэмээн зохион байгуулагч багш нар ярьлаа.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ