Банкны мөнгө зөөгч 870 мянган ам.доллар аваад зугтжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-02-10 12:07:10

БЭЭЖИН. /TASS/. Хятадын Газар тариалангийн банкны мөнгө зөөх албаны нэгэн ажилтан бусад дөрвөн хамгаалагчаа хүлээд 6 сая юань /870 мянга орчим ам.доллар/-ыг хулгайлан зугтжээ. Энэ тухай өнөөдөр “Чайна дейли” сонин мэдээлэв.

Тус сонинд мэдээлснээр, дээрмийн хэрэг Хятадын зүүн хойд нутгийн Ляонин мужийн Инкоу хотод гарсан байна. Нийтдээ 35 сая юань /5 сая доллар/ зөөвөрлөж явсан банкны хуягласан автомашин гэнэт чиглэлээ өөрчлөн хурдалжээ.

Гэмт хэрэгтэн буу тулган хамт явсан хамгаалагчдынхаа бууг нь аваад дараа нь тэднийг хүлж орхижээ. Ингээд мөнгөний зарим хэсгийг нь аван зугтсан байна. 8 цагийн дараа цагдаа нар гэмт хэрэгтнийг гэртээ байхад нь баривчилжээ. Энэ хэрэгт эрүү үүсгэн мөрдөн байцаалт явуулж байна.

О.Барс

 

Холбоотой мэдээ