Гадны аймагт оторлож буй малчдын малыг үзлэгт оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-02-08 01:16:35

Хөвсгөл аймгийн хэмжээнд 17 сумын 700 гаруй иргэд өөрийн болон гадны аймгийн нутагт отроор өвөлжиж байна.

Хонины цэцэг өвчний голомттой Булган аймагт Түнэл, Цагааннуур сумын малчид, Архангай аймагт Жаргалант сумын малчдын нийт 5000 гаруй мал өвөлжиж байгаа учраас малчдыг хавар нутагтаа ирэх үед малыг нь үзлэгт оруулж хяналт шинжилгээний ажлыг зохион байгуулна. Өөрөөр хэлбэл өвчний голомтыг аймагтаа оруулахгүй байх тал дээр онцгой анхааран хилийн зааг бүс нутгуудаар тандалт судалгааг хийж байгаа ажээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ