Гондураст автобус онхолдсоны улмаас 23 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-02-06 17:42:15

МЕХИКО. /TASS/. Гондурас улсын нийслэл Тегусиальпа хотын ойролцоо гарсан автын ослын улмаас 23 хүн амиа алдаж, 39 хүн гэмтэж бэртжээ.

Ням гарагт Гондурасын албаныхны мэдээлснээр, уг автобус үл мэдэгдэх шалтгаанаар ачааны автомашинтай мөргөлдсөн байна.

Хохирогсдыг эмнэлэгт хүргэсэн ба зарим хүмүүсийн биеийн байдал хүнд байгаа ажээ. Ослын газраас зугтах гэж оролдсон ачааны автомашины жолоочийг цагдаа нар саатуулсан бөгөөд уг осол түүний буруугаас болсон гэж урьдчилсан байдлаар үзэж байна.

Ачааны автомашины жолооч Тегусигальпу-Чолутека хотыг холбосон хурдны замын хэсэг дээр жолоодлого алджээ.

О. Барс

 

 

Холбоотой мэдээ