Булганд тэмээний бөх үнэтэй, хонины сүүл хямд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-02-06 14:53:37

Цагаан сарын өмнөх үзэсгэлэн худалдаа гараагүй болохоор Булган, Орхон аймгийн хүнсний зах дээр худалдаалагдаж байгаа махны үнэ бараг адил түвшинд байна.

Булган аймгийн төвийн "Баясуулагч" хүнсний зах, Орхон аймгийн "Хүлэг" худалдааны төвд үхэр, хонины мах адил ханштай буюу үхрийн мах 6000, хонины мах 5000 төгрөг байна.

Харин адууны мах Орхон аймагт дундажаар 250 төгрөгөөр хямд 4500-5000, ямааны мах 300 төгрөгөөр үнэтэй 4300 төгрөг байгаа аж. 

Цагаан сарын бууз, баншны маханд холих хонины сүүл, тэмээний бөхний үнэ 1000 төгрөгийн зөрүүтэй харагдана. 

Булган аймагт тэмээний бөх Эрдэнэтээс 1000 төгрөгөөр илүү 6000, хонины сүүл 1000 төгрөгөөр татуу 7000 төгрөг байна.

М.Батжаргал

 

 

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ