Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн сургалт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-02-06 11:13:03

Булган аймгийн сумдын ИТХ-ын төлөөлөгчдөд зориулсан сургалт Булган суманд өнөөдөр эхэллээ.

УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Щвейцарийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд уг сургалтыг аймгийн ИТХ зохион байгуулж байгаа бөгөөд аймгийн 16 сумын ИТХ-ын 356 төлөөлөгч хамрагдах юм.

-Энэхүү сургалтын зорилго бол төлөөлөгчдөд нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах, төсвийн төсөл боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавихад оролцох, байгаль орчин, газрын харилцааны асуудлаар анхаарах асуудал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавихад иргэдийг оролцуулах, төлөөлөгч иргэдтэйгээ хэрхэн холбоотой ажиллах талаар мэдээлэл өгч, санал солилцох явдал юм гэж аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат сургалтын нээлтэд дээр хэллээ.

Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн үндэс, ИТХ-ын ажлын зохион байгуулалт, иргэдийн оролцоо, иргэдтэй харилцах, орон нутгийн төсөв, санхүүгийн удирдлага, байгаль орчин, газрын харилцааны асуудал зэрэг сэдвээр Монгол улсын гавьяат хуульч, мастер сургагч багш С.Цэгмид, Булган, Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Батчулуун, Р.Тунгалаг-Эрдэнэ, сургагч багш Л.Алтангэрэл нар сургалт хийх юм.

Сумын ИТХ-ын төлөөгчдийн сургалт 3 ээлжээр болох бөгөөд Тэшиг, Гурванбулаг, Бүрэгхангай, Дашинчилэн, Сэлэнгэ, Булган сумын ИТХ-ын төлөөлөгчид оролцсон сургалт өнөөдөр эхэлж байна.

М.Батжаргал

Холбоотой мэдээ