Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хэлтэс байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬЦЕГ-ын даргын өнгөрсөн сарын 30-ны тушаалаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хэлтэс байгуулжээ.
ХЗДХ-ын сайдын дэргэд 1996-2012 онд ажиллаж байсан Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, түүний ажлын албыг 2012 онд татан буулгаж, чиг үүргийг нь ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт харьяалуул шилжүүлсэн. Өнгөрсөн оны есдүгээр сарын 29-нд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, уг зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, мөн оны арванхоёрдугаар сард ажлын албыг нь байгуулжээ.
Ингэснээр ЦЕГ болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн үйл ажиллагааны уялдааг хангах шаардлага бий болсон. Уг үүргийг биелүүлэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг нэгтгэн зохион байгуулах “Гэр бүлийн хүчирхийлэлтэй, тэмцэх урьдчилан сэргийлэх хэлтэс”-ийг ЦЕГ-ын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын харъяанд байгуулсан байна.