Баянхонгорын брэнд бүтээгдэхүүнийг Шөнийн захад худалдаалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-02-02 12:08:56

Баянхонгор аймгийн мах, махан бүтээгдэхүүн, сүү, цагаан идээ, гар урлал, талх нарийн боовны "Баянхонгор үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдаа Улаанбаатар хотноо Шөнийн худалдааны төвд гарлаа.

Үзэсгэлэн худалдаанд Баянхонгор аймгийн найман сумын 25 иргэн, аж ахуй нэгж, байгууллага оролцож байгаа бөгөөд энэ сарын 25-ныг хүртэл үргэлжлэх юм. Тус худалдааг Баянхонгор аймгийн ЗДТГ, Нармон ХХК, Монголын малчдын хоршоодын холбоо хамтран зохион байгуулж байгаа бол УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Г.Занданшатар, М.Билэгт нар ивээн тэтгэж байна.

                                                                                                                  Б.Мөнхзул

Холбоотой мэдээ