Аравдугаар сарын 19-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2015-10-19 09:31:23

УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана

09.00 цагт АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд зочид буудлуудын үйлчилгээний ажилтнуудыг ажлын байранд мэргэшүүлэх цуврал хичээл “The Corporate” зочид буудалд (“Скайтел” төвийн дэргэд байрлах) эхэлнэ.

11:00 цагт “Оюу толгой” ХХК өөрийн санхүүжилтээр барьсан Өмнөговь аймаг дахь “Оюу толгой” уурхайн цогцолбороос Монгол улс болон БНХАУ-ын хил хүртэл 96 км үргэлжилсэн цахилгаан дамжуулах агаарын шугамыг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн өмчлөлд шилжүүлэх, ашиглалт засвар үйлчилгээг хариуцах хоёр гол гэрээнд гарын үсэг зурах ёслол ЭХЯ-д болно

11:00 цагт Төрийн ордны Иргэний танхимд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар байгуулагдсаны 25 жилийн ойд зориулан хэвлэсэн номын нээлт болно.

11:00 цагт ГХЯ-ны 9 тоотод Ази, Номхон далайн аюулгүй байдлын хамтын ажиллагааны зөвлөлийн (CSCAP) 10 дахь удаагийн нэгдсэн хуралдаан “Ази, Номхон далайд итгэлцэл бий болгох нь: XXI зууны аюулгүй байдлын тогтолцоо” сэдвээр Улаанбаатар хотноо болох гэж байгаатай холбогдуулан мэдээлэл хийнэ.

12:00 цагт УГЗ, хөгжмийн зохиолч Л.Балхжавын "Миний дуунууд-2015" тоглолтын хэвлэлийн хурал "UBS" телевизийн байранд болно.

12:00 цагт Сагсан бөмбөгийн "Үндэсний цом"-ын аварга шалгаруулах тэмцээний нээлт Спортын төв ордонд  болно.

13:00 цагт Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд, ресторан, баар, хүнсний дэлгүүрийн захирал, ажилтнуудтай Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл "Нийслэл хотын албан татвар"-ын хуулиар уулзалтыг Нийслэлийн иргэний танхимд зохион байгуулна.

14:00 цагт  Замын цагдаагийн газар, "Мөрөөдөл биелдэг юм" нэвтрүүлгийн хамт олон хамтран хэрэгжүүлж буй "Аюулгүй Монгол хүүхэд" аяны талаар ЗЦГ-ын хурлын танхимд мэдээлэл хийнэ.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11:00 цагт ОХУ-ын “Бизнес контакт” компани, МҮХАҮТ хамтран энэ сарын 20-22-ны өдрүүдэд олон улсын “Азийн хаалга 2015” 25 дахь удаагийн үзэсгэлэн болон Монгол, Оросын бизнес эрхлэгчдийн бизнес форумыг зохион байгуулах болсон талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт Улаанбаатар автобус нэгтгэлээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12:30 цагт Монголын оюутны холбооноос оюутны нийтийн тээврийн карттай холбоотойгоор өлсгөлөн зарлах болсон талаар мэдээлэл хийнэ.

Холбоотой мэдээ