Хар тарвагатайн уурхай дээр НӨАТ-ын баримт өгөхгүй байна

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2017-01-25 17:22:58

Увс аймгийн Тариалан сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Хар тарвагатайн нүүрсний уурхайг НӨАТ-ын баримт өгөхгүй байна гэсэн гомдлыг зарим жолооч нар гаргасан байна.

Энэ дагуу аймгийн Татварын хэлтсээс тодруулахад манайд албан ёсоор гомдол гаргасан нэг ч тохиолдол байхгүй гэв. Харин уурхайн удирдлагууд интернэтийн сүлжээ байхгүй тул уурхай дээр НӨАТ-ын баримт олгохгүй байгаа. Жолооч нар аймгийн Дулааны 1-р станцын нягтлан бодогчоос ирээд НӨАТ-ын баримтаа хэвлүүлж авах боломжтой гэсэн юм. Иймээс жолооч нар НӨАТ-ын баримт авахыг хүсвэл Дулааны 1-р станцаас очиж авч болох нь ээ.

Хар тарвагатайн уурхайгаас Увс аймгийн 15 сум, Ховд аймгийн зарим сумд нүүрсээ татаж авдаг бөгөөд илчлэг өндөртэй тул борлуулалт сайтай байдаг аж.

Б.Батхүү

Холбоотой мэдээ