Хөрөнгө оруулалтын газар 5 тэрбум ам.доллартай тэнцэх гэрээ үзэглэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2015-10-17 18:20:38

Хөрөнгө оруулалтын газар өнгөрсөн 2 жилд нийт 17 төслийн гэрээ байгуулсан хэмээн мэдэгдсэн. Энэ нь 5 тэрбум ам.доллартай тэнцэж буй аж.

Ойрын 3-4 жилд дээрх төслүүдийн хөрөнгө оруулалт орж бүтээн байгуулалт өрнөнө хэмээн “Монголд үйлдвэрлэв-Аж үйлдвэрийн чуулган"-ы үеэр Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар онцолсон.

 Он гарсаар Монголд орж ирсэн хөрөнгө оруулалтын дүн 2013 оноос 60 гаруй хувиар буурсан үзүүлэлтэй гарчээ. Хөрөнгө оруулагчдын сонирхол буурсан нь манай улс төрийн тогтворгүй байдал, хууль эрхзүйн орчноос шалтгаалан хүлээлттэй байгааг тэрээр тодотгосон юм. 

Б.Заяа

Холбоотой мэдээ