Обака, Пак Гын Хэ мэдэгдэл хийв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-10-17 14:51:14

ВАШИНГТОН. /NHK/. Умард Солонгосын өдөөн хатгалгатай хоёр улс хамтран тэмцэхээр тохиролцлоо гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар мэдэгдэв.

Өчигдөр Обама Пакыг Цагаан ордонд хүлээн авч уулзсан байна.

Умард Солонгосын өдөөн хатгалга бүрд хариу барихын тулд талууд хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ гэж мэдэгдэлд дурдав.

Умард Солонгос баллистик пуужин харваж, цөмийн туршилт хийвэл НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хүрээнд томоохон арга хэмжээ авна гэж мөн мэдэгдэлд дурджээ.

Умард Солонгосыг цөмийн зэвсэгтэй улс гэж АНУ, Өмнөд Солонгос хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэж Обама уулзалтын дараа мэдэгджээ. Мөн тэрбээр, Өмнөд болон Умард Солонгосын харилцааг сайжруулах Пак Гын Хэгийн хүчин чармайлтыг АНУ дэмжих болно гэж мэдэгдэв.

Умард Солонгосын өдөөн хатгалгад хариу барихын тулд хоёр улс БНХАУ, ОХУ, Япон зэрэг улстай харилцаагаа бэхжүүлнэ гэж Пак мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ