Гал унтраах 61-р ангийн тамирчин В.Ганболд мөнгөн медаль хүртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭЭнэ сарын 18-наас 20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах 24 дэх удаагийн таеквондогийн тэмцээнд Сэлэнгийн тамирчид амжилттай оролцож, ганзага дүүрэн ирлээ.
Тус тэмцээнд 34 байгууллагын 180 гаруй тамирчид эрэгтэй 8, эмэгтэй 6 жинд өрсөлдсөн байна. Энэхүү Насанд хүрэгчдийн улсын аваргын тэмцээнээс Сэлэнгэ аймгийн эрэгтэй тамирчдаас Хөтөл хотын Гал унтраах 61-р ангийн тамирчин В.Ганболд 54 кг-ийн жинд мөнгөн медаль, Мандал сумын тамирчин М.Мөнх-Эрдэнэ 53 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн байна.
Харин эмэгтэй тамирчдаас Р.Номинчимэг 57 кг-ийн жинд хүрэл медаль, З.Намуундарь 53 кг-ийн жинд хүрэл медаль, Д.Уранцэцэг 57 кг-ийн жинд мөн хүрэл медаль хүртжээ. Ингээд Сэлэнгийн эмэгтэй баг багаараа 4-р байранд шалгарсан байна.
Ч.Отгонцэцэг