Ажилгүйчүүдийн дийлэнх нь 15-34 насныхан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-01-21 19:01:40

Дорнод аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгэлтэй 1815 ажилгүй иргэн байгаагийн дийлэнх буюу 60 хувийг 15-34 насныхан эзэлж байна.

Дээрх бүртгэлтэй “ажилгүйчүүд”-ийг боловсролын хувьд авч үзвэл, 21.7 хувь нь дээд, 6.2 хувь нь тусгай дунд, 10.1 хувь нь мэргэжлийн анхан шатны боловсролтой, 51.4 хувь нь бүрэн дунд, 6.8 хувь нь суурь, 2.4 хувь нь бага боловсролтой бол 1.4 хувь нь боловсрол огт эзэмшээгүй иргэд байгаа юм. Ажилгүй иргэдийн тоо нэг жилийн өмнөхөөс 10.5 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа бол бүртгэлтэй ажилгүй иргэдийн 811 нь эмэгтэйчүүд.

Өнгөрсөн оны 12-р сарын байдлаар аймгийн ХХҮГ-т бүртгүүлснээр 1206 иргэн ажилд зуучлуулжээ.

Б.Туяа

Холбоотой мэдээ