Шинжилгээ бүрэн дуусахаар мэдээлэл өгнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-01-20 13:25:12

Нийслэлийн Баянгол дүүрэгт таван иргэн архинд хордож нас барсны улмаас мэргэжлийн байгууллагынхан хордсон шалтгааныг тодорхойлохоор архи, согтууруулах ундаанд шинжилгээ хийж эхэлснийг бид мэдээлсэн.

Одоогоор мэргэжлийн байгууллагынхан шинжилгээ хийгээд  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хариуг хүлээж байгаа гэх мэдээлэл өгөв. Мэдээллээ нэгтгэн  тухайн иргэд ямар архинаас хордсон болохыг албан ёсоор мэдээлэх аж. Одоогоор нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан тодорхой нэр төрлийн 7378 шил архийг худалдаалахыг түр хоригложээ. Мөн 80 шил архинаас дээж авч лабораторид хүргүүлсэн. Үүнээс гадна иргэд, зарим дэлгүүр согтууруулах ундааг гар дээрээс зөвшөөрөлгүй худалдаалах зөрчил ч илэрчээ. Ийм зөрчлийн талаар иргэд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын шуурхай штабын 70128012, 311089 дугаарын утсанд мэдэгдэж, болзошгүй эрсдлээс өөрийгөө болон бусдыг хамгаалахыг сануулж байна.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ