Архангайн сумдын тэн хагас нь Засаг даргагүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-01-18 17:02:49

Архангай аймгийн сумдын ИТХ байгуулагдаад он дамжаад байхад Засаг дарга нар нь эцэслэн батламжлагдаагүй байна.

Одоогоор Архангай аймгийн 19 сумаас Ихтамир, Чулуут, Хангай, Эрдэнэмандал, Жаргалант, Цэцэрлэг, Батцэнгэл, Хашаат, Хотонт, Эрдэнэбулган буюу 10 сумын Засаг дарга  нарыг батламжлаад байгаа юм. 

Сумын ИТХ-ын хурлаас Засаг даргыг сонгоод аймгийн Засаг дарга батламжлах ёстой. Харин сумын даргаар сонгосон хүмүүсийг Авилгатай тэмцэх газарт судлах үйл явц удаашралтай байгаа ажээ. Мөн Шүүх дээр маргаан шийдвэрлэх шалтгаан ч томилгооны асуудлыг хойшлуулж байна.

Тиймээс бүх сумын Засаг даргыг батламжлан томилж дуусах хугацаа тодорхойгүй байна.  

О.Амарзаяа

 

Холбоотой мэдээ