Архи, согтууруулах ундаа худалдаалдаг газруудыг шалгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-01-17 18:35:25

Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт архи, согтууруулах ундаа хэрэглэснээс хордсон байж болзошгүй байдалтайгаар таван иргэн амиа алдсан байна.

Үүнтэй холбогдуулан Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын болон Цагдаагийн газрын албан хаагчид 19 суманд ажиллаж, архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг 354 аж ахуйн нэгжийг хамруулан хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтын явцад сэжиг бүхий хоёр нэр төрлийн 1943 шил архийг битүүмжлэн, “Мөнхжин-Од” ХХК-ийн үйлдвэрлэсэн “Найрсаг” архины дээжийг лабораторийн шинжилгээнд хамруулаад байна. Шалгалт энэ сарын 17-19-ны хооронд явагдсан юм.

“Иргэд та бүхэн гарал үүсэл нь тодорхойгүй, шошгын зөрчилтэй архи согтууруулах ундааг хэрэглэхгүй байх, спиртийн найрлагатай ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хэрэглэх хэрэгтэй” хэмээн аймгийн МХГ-ын дарга Ц.Мөнхбаяр мэдээллээ.

Б.Батхүү

Холбоотой мэдээ