Нэгдүгээр сарын 16-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-01-16 08:28:09

УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

09.00 цагт "Боловсролын сэтгэлзүйн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдэх арга зам" Эрдэм шинжилгээний бага хурал МУБИС-ийн 2-р байранд болно.

09.00 цагт ЭМЯ-нд “Эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн шинэчлэл, манлайлал ба хариуцлага” Үндэсний IV зөвлөгөөн болно.

11.00 цагт НЗДТГ-ын Б танхимд Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Филоделфиа оркестр”-ын дэд ерөнхийлөгчтэй уулзана.

11.40 цагт Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус байгууллага Үндэсний Дата төв улсын төсөвт үйлдвэрийн газартай хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно.

12.00 цагт Гадаадын иргэн, харьяатын газар өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. УДЭТ-ийн урд талаас сэтгүүлчдэд үйлчлэх автобус 11.10 цагт хөдлөнө. Утас: 99105070

15.00 цагт  Стандарт, хэмжил зүйн газарт "Эрчим хүчний салбарын чанарын дэд бүтцийг хөгжүүлэх нь" төслийн нээлт болно. Утас: 99650498

Үндэсний мэдээллийн төв”-д

14.30 цагт Хөгжмийн зохиолч О.Эрдэнээгийн “Миний найз бүсгүйчүүд” бие даасан цомгийн талаар мэдээлэл хийнэ.

15.00 цагт С.Зоригийн хэрэгт холбогдон анхан шатны шүүхээс ял сонсоод байгаа Ц. Амгаланбаатар, Б.Содномдаржаа Т.Чимгээ нарын ар гэрийнхэн мэдээлэл хийнэ.

Холбоотой мэдээ