Сэтгүүлчид ногоон эдийн засгийн үндсийг судлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
mn_tuul@montsame.mn
2015-10-16 13:43:55

БОНХАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлтийн газар, Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн хүрээнд “Ногоон эдийн засгийн үндэс” сэдэвт хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан сургалтыг Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвд өчигдөр зохион байгууллаа.

Сургалтад сэтгүүл зүйн чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг их дээд сургуулийн багш, төгсөх дамжааны оюутнууд болон сонин, сэтгүүл, цахим хуудас, телевиз, радиогийн 50 гаруй хүнийг хамруулж, сертификат гардуулав. Сургалтыг Тогтвортой хөгжлийн зорилт, Ногоон хөгжлийн бодлого, Хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу шилжих нь, Ногоон хөгжлийн эдийн засгийн хөшүүрэг, Ногоон худалдан авалт, хэрэглээ ба амьдралын хэв маяг, ногоон хөгжил ба боловсрол, багийн ажил гэсэн сэдвийн хүрээнд зохион байгуулсан байна.

Сургалтын өмнө “Ногоон эдийн засгийн үндэс” сэдэвт гарын авлагыг боловсруулж, хэвлэн гаргасан аж.

Б.Туул

 

Холбоотой мэдээ