Таеквондогийн аймгийн аваргууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-01-14 18:23:29

Завханд олон улсын таеквондогийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.

2017 оны “Улсын аварга шалгаруулах тэмцээн”-д оролцох баг тамирчдыг бүрдүүлэх зорилготой тус тэмцээнийг аймгийн Биеийн тамир спортын газар, Олон улсын таеквондогийн Цэцэн шонхор клубээс хамтран зохион байгуулжээ.

Өсвөр насны хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, бие бялдарыг өв тэгш хөгжилтэй болгох, өсвөр  насны хүүхдүүдийг өөрийн гэсэн зорилготой болгож, тууштай зан байдлыг төлөвшүүлэх зорилготой тав дахь удаагийн тэмцээнд 78 тамирчин 42 багц медалийн төлөө өрсөлджээ. Жил бүр оролцогч тамирчдын тоо нэмэгдэж байгаа энэ тэмцээнд есөн байгууллага, Цагдаагийн газрын дэргэдэх Цэцэн шонхор клуб, Чоно клуб, Эрч хүч клуб, Очирвааний барс клуб болон Тосонцэнгэл, Отгон, Ургамал, Түдэвтэй, Цагаанхайрхан сумдын тамирчид тулаан, онцгой чадвар, түл гэсэн төрлөөр өрсөлдсөн байна. Эрэгтэй 20-24, 28-32, 36-40, 45, 57, 64 эмэгтэй 35, 40, 46, 52, 58 кг-ийн жинд тус тус өрсөлдөж шилдгүүдээ шалгарууллаа. Багийн дүнгээр Цагдаагийн газрын дэргэдэх Цэцэн шонхор клуб тэргүүн байр,  Тосонцэнгэл сумын баг дэд байр, Эрч хүч клуб гутгаар байрыг эзэлжээ. Харин онцгой чадварын эрэгтэй төрөлд Түдэвтэй сумын тамирчин н.Дэлгэрбаяр, эмэгтэй төрөлд Тосонцэнгэл сумын тамирчин Ч.Сүрэнжав нар түрүүлжээ.

Б.Мягмарсүрэн   

Холбоотой мэдээ