"Хос бичигтэн" дэд хөтөлбөр үргэлжлэн хэрэгжинэ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2017-01-12 20:49:46

Монголчуудын оюуны соёлын салшгүй бүрэлдэхүүн, давтагдашгүй өв болсон монгол бичгийг ард иргэдэд эзэмшүүлэх, хойч үедээ өвлүүлэх орчин нөхцлийг бий болгож, улмаар бүх нийтийн хэрэглээний бичиг болгох зорилгоор Баянхонгор аймаг "Хос бичигтэн" аймгийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр боллоо.

Хос бичигтэн аймаг дэд хөтөлбөрийг 2017-2020 он хүртэл хэрэгжүүлэх бөгөөд үйл ажиллагааны хүрээнд 10 гаруй ажлыг төлөвлөжээ. Тодруулбал, Төрийн байгууллагын ажилтнуудаас үндэсний бичгийн түвшин тогтоох шалгалт авсанаар тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа албан ёсоор эхлэх аж.

Мөн хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээний төрийн байгууллагуудад шат шатны сургалтуудыг зохион байгуулах, кирилл болон үндэсний бичгийн зөв бичих толь бичиг нийлүүлэх, хэрэгжүүлэх хэвшүүлэх, үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор "Хүмүүн бичиг" сонины захиалгыг 400-аас доошгүй байлгах, монгол хэл бичгийн багш, сурагчдын дунд үндэсний бичгийн олимпиад зохион байгуулах ажлыг зохион байгуулах юм байна. Орон нутгийн хэвлэлээр "Үндэсний бичиг" цуврал хичээл явуулах, үндэсний бичгийн орчин бүрдүүлсэн байгууллага, хамт олон шалгаруулах болзолт ажил зохион байгуулах зэрэг ажлуудыг төлөвлөжээ.

                                                                                                                        Б.Мөнхзул

Холбоотой мэдээ