Томуугийн дэгдэлт их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-01-12 20:00:17

Баянхонгор аймгийн хэмжээнд 2017 оны 1 дүгээр долоо хоногийн байдлаар тандалтын 26 нэгжид 4683 хүн үйлчлүүлсний 10 шахам хувь нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдсон байна. Энэ нь өмнөх долоо хоногоос 6 хувиар бага, сүүлийн 3 жилийн дунджаас 4.6 хувиар их дүн аж.

Түргэн тусламжийн дуудлага 99, түүнээс ТТӨ-ний дуудлага 19.4 хувь, өнгөрсөн долоо хоногоос нийт дуудлага 1 дахин буурч, өвчлөл 5 хувиар нэмэгдсэн байна. Нийт өвчлөлийг насаар ангилвал 96.5 хувь нь 0-14 насанд, түүнээс 78 хувийг 0-4 хүртэлх насныхан байна. 

Томуугийн дэгдэлтийн үед хийгдэж буй ажлууд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн орны тоог нэмэгдүүлэн, 24 ор бүхий тасаг нэмэн ажиллуулж байна. Мөн томуугийн улмаас хүндэрч болзошгүй жирэмсэн эмэгтэйчүүд, эрхтэн тогтолцооны эмгэгтэй, хэт тарган, сахартай эрсдэлт бүлгийн хүн амд чиглэсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг гэрийн эргэлтээр үзүүлэх, цэцэрлэг, сургуулийн ирцийн тандалтыг идэвхжүүлэх ажлыг зохион явуулж байгаа аж.

                                                                                                                        Б.Мөнхзул

Холбоотой мэдээ