Зөрчил гаргасан жолоочид ногдуулах торгуулийн хэмжээ нэмэгджээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2017-01-09 23:18:53

Баянхонгор аймгийн Цагдаагийн газраас жолооч нарт хандаж Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулан торгуулийн арга хэмжээнд өөрчлөлт орсныг мэдэгдлээ.

Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол торгуулах дүн энэ оноос 480.000 болж, бусад торгуульд ч өөрчлөлт гарсныг тус газраас анхааруулав.

Дээрх зөрчлийг гаргасан жолоочийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр буюу /384 мянган төгрөгөөр/ торгож, жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл хүлээлгэдэг байсан бол ийнхүү 100 гаруй мянган төгрөгөөр нэмэгдсэн аж.
Дашрамд дуулгахад, Торгуулийн мөнгөн дүнд өөрчлөлт гарсанаар жолооч таны амьдрал болоод эдийн засагт нөлөөлөхүйц дарамт болох учир замын хөдөлгөөнд соёлтой оролцох, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг тус газраас анхааруулж байна.

                                                                                                                                Б.Мөнхзул

Холбоотой мэдээ