Шинжаанд гурван террористыг устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-01-09 13:39:28

ӨРӨМЧ. /Xinhua/. Хятадын Шинжаан Уйгурын ӨЗО-нд аюулаас хамгаалах хүчнийхэн гурван террористыг устгажээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр, Хятадад эрэн сурвалжлагдаж буй хүмүүсийн жагсаалтад орсон эдгээр террористыг Хотан хошуунд устгасан аж. Террористууд эсэргүүцэл үзүүлэхийг оролдсон гэж албаны хүмүүс хэллээ.

2015 оны дөрөвдүгээр сард болсон халдлагуудтай энэ гурван террорист холбоотой байжээ.

2016 оны 12 дугаар сарын сүүлчээр террористууд Шинжааны Моюй хошууны захиргааны байр руу дайран орж, гар хийцийн тэсрэх бөмбөг дэлбэлэн албаны нэг хүн болон нэг харуулыг хөнөөсөн хэрэг гарснаас хойш аюулаас хамгаалах хүчнийхэн терроризмтой тэмцэх арга хэмжээг эрчимжүүлээд байгаа ажээ. Шинжаанд Хятадын үндэстний цөөнх болох лалын шашинт уйгурчууд голдуу оршин суудаг бөгөөд тэнд засгийн газрын эсрэг бослого, үймээн самуун үе үе болдог юм. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Уйгурын салан тусгаарлагчдын үйлдсэн халдлагуудын улмаас наад зах нь 200 хүн амиа алджээ.

Г.Доржханд


 

Холбоотой мэдээ