Эцэг эхчүүд монгол бичиг сурах сонирхолтой болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-01-07 17:24:56

Завханд монгол бичгээ дээдлэх хэрэглэх хандлага их болжээ.

Сүүлийн жилүүдэд байгууллагын шилдэг ажилтан, уралдаан тэмцээний өргөмжлөл, талархал, батламж, цом зэргийг уйгаржин монгол бичиг, кирилл бичгээ хослуулан бичиж гардуулдаг уламжлал тогтжээ. Түүнчлэн сум аймгийн төвийн төрийн байгууллагуудын хаяг монгол бичгээр бичиж байна.

Мөн үндэсний хөтөлбөр хэрэгжсэнээр мэргэжлийн багш нар бие дааж мэргэжил, заах арга зүйгээ дээшлүүлэх, монгол бичгийн сургалтын орчныг сайжруулах, хэрэглээг өргөтгөх, иргэд олон нийт монгол бичиг сурах хүсэл эрмэлзэлтэй болох зэрэг олон эерэг зүйлүүд нэмгэдж байгаа  юм.

Ялангуяа эцэг эхчүүд хүүхдүүддээ монгол бичиг зааж өгөхийн тулд өөрсдөө монгол бичиг сурах сонирхолтой болж байгаа нь их онцлогтой байгааг боловсролын байгууллагаас мэдээллээ.

Б.Мягмарсүрэн

 

Холбоотой мэдээ