Төсвийн байгууллагуудын үр дүнгийн гэрээг дүгнэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-01-06 16:35:26

Төрийн албаны зөвлөлөөс баталсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүнэх журам”-ын дагуу Увс аймгийн хэлтэс, агентлагуудын өнгөрсөн оны ажлыг дүгнэж байна.

2016 онд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд 22 агентлаг үр дүнгийн гэрээ байгуулжээ. Энэхүү гэрээний биелэлтийг аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга У.Ганзоригоор ахлуулсан ажлын хэсэг дүгнэж байна. Тэрбээр гэрээнд тусгагдсан ажил, үйлчилгээний хэрэгжилтийг гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт бүрээр тооцсоны үндсэн дээр агентлагуудын үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэж байгаа аж.

Эндээс оны Тэргүүний байгууллагуудыг шалгаруулж, Цагаан сарын өмнөхөн шагналыг нь гардуулах юм байна.

Аймгийн 19 сумын ажлыг мөн энэ жишгээр дүгнэх аж.

Б.Батхүү

Холбоотой мэдээ